Алмаз нь дэлхий дээрх хамгийн хатуу эрдэнийн чулуу боловч гялалзсан хэвээр нь хадгалахын тулд тогтмол арчлах шаардлагатай байдаг.
Алмаз нь гайхалтай удаан эдэлгээтэй, зураасанд тэсвэртэй (алмазны зүсэлтээс бусад) бөгөөд цаг хугацааны явцад улам гялалздаг эрдэнийн чулуу юм. Гэхдээ алмаз нь хэзээ ч хугардаггүй гэсэн үг биш юм. Даралт ихтэй цохилтод хагарч, кольцоноосоо суларч, суларсан нөхцөлд алга болох эсвэл бусад алмазтай шүргэлцэх үед гэмтэх боломжтой. Алмазан үнэт эдлэлийг болгоомжтой эдлэх нь чухал юм. Бид таны алмаазан үнэт эдлэлийг үүрд мөнхөд гялалзуулж байхын тулд арчлах шилдэг зөвлөмж, аргачлалуудыг хүргэж байна
Алмазан үнэт эдлэлээ хамгаалах
Таны алмазан үнэт эдлэлийн металлыг химийн бодис эсвэл цэвэрлэгээний уусмал гэх мэт бодисууд элэгдэлд оруулж, бүдгэрүүлж байдаг. Түүнчлэн үнэртэй ус түрхэх, нарнаас хамгаалах тос түрхэх, юм угаах, үсний лак хэрэглэх хүртэл нөлөөлдөг аж. Тиймээс та заримдаа үнэт эдлэлээ тайлж өнгө алдахаас нь сэргийлж байхыг зөвлөж байна.
Алмазан үнэт эдлэлээ тайлахдаа
Та бөгжөө тайлахдаа шигтгээнээс нь биш, кольцооноос барьж тайлж байхыг зөвлөж байна. Энэ нь гол алмазаа хөдлөхөөс болгоомжлохоос гадна алмазын эргэн тойронд таны гарт байдаг байгалийн тос хуримтлагдан гялтганах байдлаа алдахаас сэргийлэх аж.
Алмазан үнэт эдлэлээ хадгалах нь
Алмаз нь маш хатуу учраас бусад эрдэнийн чулуу, металл, тэр ч байтугай бусад алмазыг гэмтээж болно. Алмазын чанарыг хамгийн өндөр зэргээр нь хадгалахын тулд алмаазан үнэт эдлэлээ тайлах шаардлагатай үед бусад үнэт эдлэлээсээ тусад нь хадгалахыг зөвлөж байна. Боломжтой бол алмаазан үнэт эдлэлээ зөөлөвчтэй хайрцагт хийн хуурай, сэрүүн, аюулгүй газар хадгалах хэрэгтэй. Мөн зөөлөн даавуун уутанд хийж хадгалах нь гадаад гэмтлээс хамгаалах болно.
Алмазан үнэт эдлэлээ цэвэрлэх
Тос болон бохирдол нь алмазын гадаргуу дээр тогтдог ба та тогтмол цэвэрлэхгүй бол бөгж гялалзсан чанараа алддаг аж. Очир алмазаа гялалзуулж байхын тулд та жилд хэд хэдэн удаа цэвэрлэж байх хэрэгтэй. Бүлээн усанд зөөлөн шингэн саван хийн 5-10 мин байлгасны дараа зөөлөн сойзоор сойтогдон, хүйтэн усаар сайн зайлж, цэвэр, зөөлөн даавуугаар хатаана. Эсвэл манай дэлгүүрт зарагддаг тусгай цэвэрлэгчээр цэвэрлэх боломжтой.