-
Ихэнх бүсгүйчүүд элбэгээр нь бөөрөнхий хэлбэртэй алмаз сонгодог ч заримдаа FANCY SHAPE өвөрмөц хэлбэртэйгээр нь Princess cut буюу дөрвөлжин, Cushion буюу дугуй ирмэгтэй дөрвөлжин, Oval буюу зууван, Pear bуюу дуслан, Radiant юм уу Emerald cut буюу тэгш өнцөгт, Marquise буюу завин хэлбэртэйгээр сонгох боломжтой.
Сүйн бөгжний гол алмаз нь хамгийн эхэнд анхаарал татдаг тул таны зан чанар болон хэв маягт тохирсон алмазыг сонгохыг зөвлөж байна. Гол алмаз нь сүйн бөгжний гялалзах байдал болон ерөнхий дүрсийг тодорхойлдог аж.
Round буюу бөөрөнхий зүсэлт нь алмазны хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд маш тодоор гялтганадаг хэлбэр юм. Бөөрөнхий алмазыг гялалзуулахын тулд 52 зүсэлт хийгддэг ба энэ нь алмазын гялбааг нэмэгдүүлэхэд чиглэгддэг учир гэрэл тусах үед жижиг солонго үүсгэдэг. Очир алмаз хэдий чинээ олон талтай байна төдий чинээ гялалздаг аж. Энэхүү классик хэлбэр нь хамгийн тод гялалзсан алмазыг хүсдэг хүмүүст хамгийн тохиромжтой.
Орчин үеийн хэв маягийг агуулсан princess буюу дөрвөлжин зүсэлт нь шеврон хэлбэртэй 50 гаруй зүсэлттэй байдаг. Энэхүү алмазан зүсэлтийг анх 1980 онд бүтээсэн бөгөөд өвөрмөц хэлбэртэй алмазан хэлбэрүүдийн дунд хамгийн алдартай нь юм. Энэхүү хэлбэр нь сүйт бүсгүйн зүүж болох ямар ч төрлийн хуримын бөгжтэй төгс зохицох загвар юм.
Emerald буюу тэгш өнцөгт зүсэлттэй алмазыг дутуу дур булаам, анхаарал татахуйц гүн гэж үздэг. Энэхүү найман өнцөгт алмаз нь параллель тэгш өнцөгт талуудтай ба урт сунасан хэлбэр, гүн зүсэлт нь толин тусгалын гайхалтай эффектийг бий болгодог. Уламжлалт бөөрөнхий зүсэлттэй алмазаас өөр сонголт хийхийг хүсдэг сүйт бүсгүйн хувьд гайхалтай
сонголт юм.
Pear буюу дуслан хэлбэр нь бөөрөнхий болон маркиз хэв маягийг хослуулдаг бөгөөд төгс эсвэл маш сайн тэгш хэмийг харуулдаг. Энэхүү загвар нь хурууг урт, нарийн харагдуулахаас гадна алмаз нь бодит байдлаасаа илүү том харагдах хандлагатай байдаг. Дуслан алмазын дээд гадаргуу нь дугуй алмазаас 8% том байдаг ба дэгжин төрхийг бий болгодог.
Oval буюу зууван хэлбэртэй алмаз нь бөөрөнхий зүсэлттэй болон маркиз хэлбэртэй алмазын гоёмсог хослол юм. Энэхүү гоёмсог, сунасан дугуй хэлбэртэй алмаз нь ижил каратын жинтэй өөр зүсэлттэй алмазаас илүү том хэмжээтэй харагддаг. Өвөрмөц бөгөөд дур булаам зууван алмаз нь хувь хүний онцлогийг илэрхийлэхийг хүсдэг хүмүүст зориулсан хэлбэр юм.
Cushion буюу дугуй ирмэгтэй дөрвөлжин зүсэлттэй алмаз нь 200 гаруй жилийн турш дэлхий даяар үзэсгэлэнт сүйт бүсгүйчүүдийн сүйн бөгжөөр сонгогдсоор ирсэн. Дөрвөн ирмэг нь бөөрөнхий булантай байдаг бол их бие нь дөрвөлжин эсвэл тэгш өнцөгт хэлбэртэй байдаг. Энэ алмаазны хэлбэр нь романтик бөгөөд сэтгэл татам байдгаараа онцлог юм.
Хамтдаа илүү тансаг бөгөөд гоёмсог
Сүйн болон хуримын бөгжний төгс зохицлыг бий болгоорой.