Алмазын үнэ цэнийг тодорхойлоход алмазын өнгө, тунгалагшилт, зүсэлт, засалт, өнгөлгөө болон хэлбэрээс хамаарч үнэлгээ өөрчлөгддөг. Дэлхий дээр алмазын үнэ цэнэ болон чанарыг тодорхойлохдоо 4С-г ашигладаг.

Color / Өнгө

Цагаан өнгөтэй алмаз хамгийн өндөр үнэлгээтэй байдаг бол шаргалдуу өнгө орсон нь харьцангуй хямд үнэлгээтэй байдаг. DEF нь өнгөгүй тунгалаг тул өндөр үнэлгээтэй байдаг бол GHIJ ангилал нь бараг өнгөгүй, KLM нь үл мэдэгдэх шар туяатай, NOPQR гэвэл таш бага зэрэг шар өнгөтэй, STUVWXYZ бол бүдэг шар өнгөтэй болж үнэлгээ буурдаг. Алмаз нь зөвхөн цагаан гэлтгүй нийт 12 өөр өнгөтэй байдаг ба үүнд улаан, шар, улбар шар, ногоон, цэнхэр, ягаан, хөх ягаан, бор, саарал, хар өнгөнүүд багтдаг. Эдгээр өнгөтэй алмазуудыг FANCY DIAMOND гэж тусгай ангилж, өндөр үнэлгээгээр худалдаалдаг байна.

Clarity / Тунгалагшилт

Алмаз чулуу нь хэр тунгалаг, дотроо сэв, толбо, хогшилт, цууралтгүй байгаа байдлаас хамааран үнэлгээ өндөрсдөг. Flawless гэвэл маш тунгалаг, цэвэр чулуу байдаг. VVS гэдэг нь very very slight буюу үл мэдэгдэх сэвтэй байгааг илтгэнэ. VS (very slight) нь нүдээр харахад сэвгүй харагддаг бол S (slight), I (included) ангилал нь нүдээр харахад сэв, толбо, цууралт эь харагдахаар байдаг. Дэлхий дээр Flawless тунгалаг алмаз маш ховор бөгөөд маш үнэтэй байдаг. Үнэт эдлэлд VS1-ээс дээш ангиллыг дээд ангилалд тооцдог бол I1-VS2 ангиллыг дундаж, I2 ангиллаас доош алмазыг дундаас доогуур буюу economic үнэлгээтэй гэж тооцдог байна.

Cut / Зүсэлт

Алмааз төдийгүй, ямар ч чулууг хэрхэн зүсэхээс шалтгаалж чулууны гялтганах болон харагдах үнэ цэнд шууд нөлөөлдөг. Хэт гүнзгий,
хэт гүехэн, тэгш хэмгүй зүсэх нь чулууны үнэ цэнийг бууруулдаг. Мөн ямар хэлбэрээр (round cut, princess cut, radiant cut, emerald cut, pear, heart зэрэг), ямар зүсэлттэйгээр засах нь үнэлгээнд нөлөөлдөг. Зүсэлт нь Excellent, Very good, Good, Fair, Poor гэж үнэлэгддэг бөгөөд техник технологид тулгуурласан 21-р зуунд лазерын аргаар алдаагүй, төгс зүсэхээс гадна машин төхөөрөмж нь алмааз чулууг үнэлж, хамгийн өндөр үнэлгээг тооцоолон автоматаар хэлбэр, дүрс, зүсэлтийг санал болгодог ч болсон байна.

Carat / Карат

Карат нь хэмжээ бус жингийн хэмжээг хэлдэг. Адил каратын жинтэй хоёр өөр алмаз нэг нь нөгөөгөөсөө илүү гүн зүсэгдсэн тохиолдолд өөр өөр хэмжээтэй харагддаг. Өөрөөр хэлбэл, каратын жин нь хэмжээг илэрхийлэх албагүй гэдгийг анхаарах нь чухал юм.

1 карат гэдэг нь 200 мг буюу 0.20 грам байдаг. 250 тонн чулуунаас 1 карат байгалийн алмаазыг олборлодог тул өртөг өндөртэй тусдаг. Дэлхий дээр олдсон хамгийн том алмааз нь 3106 карат буюу 6.12кг байдаг ба анх 1902 онд Өмнөд Африкийн Cullinan-ы уурхайгаас олдсон байдаг байна.