Алмаз хэрхэн бий болдог вэ?
Алмаз нь карбон буюу нүүрстөрөгч суурьтай, маш өндөр даралтад, маш өндөр
дулаанд бүрэлдэн бий болдог, дэлхийд хатуулаагаараа хамгийн өндөрт
бичигддэг, үнэт чулуу юм. Нүүрстөрөгч нь бүх органик биетэд оршдог бөгөөд олон
жил хадгалагдан, чулуужиж бидний өдөр тутамд хэрэглэдэг нүүрс, харандаа,
байгалийн тос зэрэг болдог байна.
Тэгвэл яагаад нүүрс нь алмаз болдоггүй вэ? Хэдийгээр алмаз нүүрс хоёр нь хоёулаа нүүрстөрөгч суурьтай боловч нүүрстөрөгч нь хэр өндөр даралтад, хэр өндөр дулаанд бүрэлдэн бий болсноороо ялгаатай байдаг. Тухайлбал алмаз нь
дэлхийн мантийн давхарга буюу гадаргуугаас 160 км-ээс доош гүнд, 1000 цельсээс дээш халуунд кристалжиж бүрэлдэн бий болдог бол нүүрс нь 80-250 цельсэдбүрэлдэн бий болдог байна.
Дэлхий дээр хэр их алмаз, хаана байдаг вэ?
Дэлхий дээр жилдээ нийт 130 сая орчим карат (1 карат нь 20 грамм орчим, нийт 26,000 кг алмаз) олборлодог бол үүний зөвхөн 20-30% нь үнэт эдлэлд
ашиглагддаг бөгөөд үлдсэн 70-80% нь үйлдвэр, тоног төхөөрөмжид ашиглагддаг
байна.
Алмаазны үнэ цэнийг хэрхэн тодорхойлох вэ?
Хэдийгээр алмаз олборлолт маш чухал боловч, үнэт эдлэл дээр яригдаад
ирэхээр алмазын зүсэлт, засалт, өнгөлгөө, тунгалагшилт, хэлбэр нь алмазын
үнэ цэнийг тодорхойлж өгдөг. Дэлхий дээр алмазын үнэ цэнийг, чанарыг
тодорхойлохдоо 4C-г ашигладаг.
Лаборатори алмаз болон алмазтай дүйцэхүйц үнэт чулуунууд
Орчин үед илүү байгаль дэлхийгээ сийчиж сөнөөхгүй байхыг эрхэмлэн үздэг залуу үе гарч ирснээр байгальд ээлтэй, лабораторид ургуулсан алмаз эсвэл алмазыг орлох чулуу болох ургуулсан Мoissanite оддын алмазыг хуримын бөгжөөр илүү сонгож эхэлсэн нь орчин үеийн тренд болоод байна.
Ургуулсан, лабораторийн, таримал гэгдэх алмаз нь байгаль дээр болж байгаа процессыг хурдасгасан аргаар боловсруулан гаргаж байгаа бөгөөд зардлын хувьд хямд, худалдан авагчдын санхүүд ч бас ээлтэй байдаг байна. Хэдийгээр лабораторид ургуулсан аргаар алмазыг бий болгож байгаа боловч бас л байгаль дээр болж байгаа процесстой адил өнгө, чанар, тунгалагшилт нь өөр өөрөөр гарч ирдэг тул алмазыг үнэлдэг 4C үзүүлэлтээр үнэлдэг тул үнэ нь өөр өөр байдаг байна.
Лаборатори алмаз болон ургуулсан Moissanite оддын алмаз юугаараа ялгаатай вэ?
Лаборатори алмаз нь нүүрстөрөгчийг өндөр даралттай, өндөр температурт дунджаар 30 хоног ургуулж байж гаргаж авдаг. Энэ аргыг HPHT – high pressure, high temperature (өндөр даралт, өндөр температур) гэж нэрлэдэг бөгөөд ихэнхдээ үйлдвэр, тоног төхөөрөмжид ашигладаг ургуулсан алмазыг энэ аргаар гаргаж авдаг. Харин CVD буюу (Chemical Vapor Deposition) – Химийн уураар хуримтлагдах аргаар үнэт эдлэлд ашигладаг ургуулсан алмазыг гаргаж авдаг байна. Лабораторийн аргаар ургуулсан 1 карат алмазын дундаж үнэлгээ нь 4C үнэлгээнээс хамаараад дунджаар $2000 орчим байдаг байна.
Харин Moissanite оддын алмазын бүтэц нь silicon carbide суурьтай бөгөөд алмазыг бодоход гал ихтэй, илүү их гялтганадаг, дулаан дамжуулах чадвартай байдаг. Хамгийн анх солироос 1893 онд Moissan хэмээх эрдэмтэн олсон байдаг. Америк улсад үйлдвэрлэдэг хамгийн өндөр чанартай Moissanite оддын алмаз нь дунджаар 2-3 сарын хугацаанд ургадаг бөгөөд дунджаар 1 карат нь $800-ийн үнэлгээтэй байдаг бөгөөд алмаазнаас тансаг гялтганадаг, гал ихтэй болохоор Америкийн алдартай celebrity-нүүд улаан хивсний ёслол болон тусгай үйл ажиллагаанд зүүж гангарч эхэлснээр Moissanite алдартай болж эхэлсэн юм.
Байгалийн Алмааз, Лабораторийн алмаз, Moissanite-г хэрхэн ялгаж таних вэ?
Адил түвшний чанартай байгалийн алмаз, лабораторийн ургуулсан алмаз болон Moissanite оддын алмазыг нүдээрээ хараад таних бараг боломжгүй юм. Бараг боломжгүй гэж хэлсний учир нь Moissanite нь яг сайн харвал илүү галтай, гялтганах чадвар өндөртэй харагддаг тул олон жилийн туршлагатай, мэргэжлийн хүний нүдээр харвал ялгах магадлалтай байдаг.
-
Сертификат
Дэлхий дээр байдаг үнэт эдлэлд ордог алмазын бага хувь нь сертификаттай байдаг. Байгалийн алмаз болон лабораторийн алмазан дээр сертификат олгодог дэлхийн топ компаниудад GIA (Gemological Institute of America) болон IGI (International Gemological Institute) байгууллагууд байдаг ба тухайн үнэт эдлэлийн чулууны 4C болох зүсэлтийн өнцөг, байгалийн эсвэл ургуулсан эсэхийг тодорхойлж, чулууны чанарыг дурдаж, чулууны ирмэг дээр сертификатын кодыг лазер бичилтээр бичиж баталгаажуулж өгдөг. Гэхдээ топ компаниудын
сертификат нь үнэт чулууны өртгийг 20-30%-аар ихэсгэдэг тул бүх
алмаазан үнэт эдлэлийг сертификатжуулах нь хэрэглэгчдэд худалдаалах
үнийг хэт хөөрөгдөж өгдөг. Тиймээс ч ихэнхдээ мэргэжилтнүүд 0.75 каратаас
дээш, D-H өнгөтэй, VS2-оос дээш тунгалагшилтайалмазыгсертификатжуулахыг зөвлөдөг. Moissanite-ийн хувьд GRA (Gemological
Research Association)-ы сертификаттай ирдэг -
Тусгай төхөөрөмж
Хамгийн энгийн төхөөрөмж бол чулууны хатуулаг чанарыг шалгадаг төхөөрөмж юм. Байгалийн болон ургуулсан алмаз Moh’s-ийн шатлалаар 10/10 хатуулагтай, Moissanite 9.5/10, сафир 8/10, кубик циркон 6.5/10 байх жишээтэй. Мoissanite, алмаз хоёр маш ойрхон заадаг тул тусдаа Moissanite шалгагч төхөөрөмж гэж байдаг. Гэвч тус энгийн төхөөрөмжүүд нь хоёулаа 10/10 заадаг лабораторийналмаз, байгалийн алмазыг хооронд нь ялгах чадваргүй тул GIA болон IGI дэлхийн топ байгууллагууд тусдаа лабораторийналмазыг байгалийн алмазаас ялгах
төхөөрөмжтэй байдаг. -
Дэлгүүрийн нэр хүнд, баталгаагаа
АНУ-ын олон нэр хүнд бүхий алмазын дэлгүүрүүд сертификаттай алмаз хэр болгон худалдаад байдаггүй. Хэрвээ сертификаттай бол адил чанартай алмазтай харьцуулахуйц өндөр үнэтэй байдаг. Тийм ч учраас худалдан авагч нь тухайн дэлгүүрийн нэр хүнд, баталгаa, сорьц, тэмдэглэгээнд итгэж үнэт эдлэлээ сонгож авдаг. Заримдаа бүтээгдэхүүний баталгаа болж дэлгүүрүүд өөрийн 4C бүхий үнэлгээг баталгаа болгож өгдөг.